Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ИТХ-ын төлөөлөгч Ж.Занабазар цагдаагийн биед халдаж, бусдыг зоджээ


Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Занабазар архидан согтуурсан үедээ бусдын биед халдаж, танхайрчээ. Тэр өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд аймгийнхаа Ханбогд суманд архи ууж, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч Э-г зодож, танхайрсан байна. Мөн хамт байсан иргэн Э-гийн биед халдаж, хавиргыг нь хугалж хүнд бэртэл учруулжээ.
Ж.Занабазар өмнө нь сумынхаа ИТХ-ын төлөөлөгч байсан бол 2020 оны сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн. Гэвч сүүлийн жилүүдэд түүний зан ааш нь эвдэрч, асар их хөрөнгөжих болсон талаар нутгийн иргэд нь ярих болсон байна. Өөрөөр хэлбэл Ж.Занабазар аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсноор ихэд давилуун загнаж, төрийн цагдаад хүртэл халдах болжээ.
https://erennews.mn/article/64244
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ