Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Таксины жолоочийн биед халдаж, машиныг нь авч зугтсан хэрэг гарчээ


Таксины жолоочийн биед халдаж, машиныг нь авч зугтаасан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 26-ны 00:10 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тавдугаар багт “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
    Аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 49 настай, эрэгтэй Toyota маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад 31 настай, эрэгтэй “Ц” гэгч биед нь халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэж, зугтсаныг шуухай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ