Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн толгойд гэмтэл учруулж танхайрчээ

 
 Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаагаас болж манай улс дахин хатуу хөл хорионд шилжээд байна. Хатуу хөл хорионы үеэр зөрчлийн шинжтэй дуудлага нэмэгдэж, улмаар хууль сахиулахаар очсон цагдаагийн албан хаагчдын биед халдаж, танхайрах үйлдлүүд гарч байна. 
Тухайлбал, өчигдөр шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Мандала хотхоны 220-р байрны .... тоотод хаалга эвдэх гээд байна” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу дэслэгч Ш.Эрдэнэчулуун, дэд ахлагч Г.Дэлгэр нарыг шалгахад 32 настай иргэн О нь согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, дэслэгч Ш.Эрдэнэчулууны биед халдаж, толгойд нь гэмтэл учруулсан байна. 
Мөн тус дүүргийн 25 дугаар хороо “Эко худалдааны төвийн урд хууль сахиулах чиг үүрэг бүхий алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байна” гэсэн мэдээллийг шалгахад тус хорооны 77-р байрны ....  тоотод суух Т нь цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн албан хаагчийн биед халджээ. 
Ийм тус хэргүүдийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 
Сануулахад, Хуульд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг билээ.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ