Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН: Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд байна


Дархан-2 өртөөнөөс Шарын гол хүртэлх хэсэгт ноцтой осол гарчээ. Тодруулбал: "Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах автозамын гарамд өчигдөр /2024.04.14/ 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур Субару маркын суудлын автомашин орж осолджээ.
Уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байна. Энэ үед гармын дохионууд автомашины хөдөлгөөнийг хориглосон заалттай, зарлан мэдээлэх төхөөрөмж мэдэгдэх хонх, чиглэл заагч хэвийн ажиллагаатай, гармын жижүүр зам дээр дохиотой зогсож байжээ. Уг галт тэрэг 18 вагон чиргүүлтэй, 1607тн ачаатай байсан бөгөөд 328 метр явж зогссон байна.
Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд буюу биеийн байдал хүнд байгаа бол хамт явсан бага насны хоёр охины биеийн байдал харьцангуй хэвийн байгаа талаар Дарханы DBS TV мэдээлжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ