Галт тэрэгний өртөө зөвхөн аялал дундын зогсоол төдийгүй тухайн хотын үүд хаалга, бүс нутгийн бизнесийн карт болдог. Хятадын хойд хэсэгт орших Эрээн галт тэрэгний өртөө нь Хятад, Монгол, Оросыг холбосон олон улс хоорондын тээврийн суваг төдийгүй Евроазид хүрэх төмөр замын чухал боомт юм.
Эрээн өртөөний дотор хананд өлгөөтэй хар цагаан, өнгөт гэрэл заруудаас Эрээн төмөр замын өртөөний хөгжил цэцэглэлтийг харж болно. 1956 онд Хятад-Монгол-ЗХУ чиглэлийн олон улс хоорондын тээврийн галт тэрэг албан ёсоор ашиглалтад орсноос хойш Эрээн хот нь Эрээн төмөр замын өртөөгөөр төв болгон өргөжин тэлсээр жижиг галт тэрэгний өртөөнөөс өнөөдрийн иж бүрэн ажиллагаатай төмөр замын том боомт болон хөгжжээ.
Эрээн хотыг "галт тэргээр хөгжсөн хот" гэдэг. Энэхүү хилийн жижиг суурин өнөөдрийн бизнесменүүд цугладаг орчин үеийн боомтын хот болон хөгжсөн. Эрээн өртөө нь 70 шахам жилийн хөгжлийн явцад жил бүр 10 сая гаруй тонн ачаа тээвэрлэх чадамжтай том боомт болжээ. 2013 онд Хятад-Европ чиглэлийн анхны галт тэрэг аялж эхэлснээс хойш Эрээн өөртөөгөөр нэвтрэх галт тэрэгний зам шугам 2 байснаас 69 болж, Хятад-Европын ачааны галт тэрэгний тоо 13 мянгаас давжээ. Бараа бүтэгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 3.355 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 37.7 хувиар өсжээ.
Хятад-Монголын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг долоо хоногт дөрвөн удаа аялдаг бөгөөд 11 дүгээр сарын 12-ны байдлаар нийт 10228 зорчигчийг хил нэвтрүүлжээ. "Тэмээн жин”-гээс "Төмөр жин" болж хөгжсөн түүхийг гурван үеийн Улсын хаалганы хувьсал тод гэрчилнэ. Өдөр бүр хилээр орж, гарч буй галт тэрэг, Хятад-Европын ачааны галт түргүүд зогсолтгүй аялж, "Бүс ба зам"-ын хөгжлийн өргөн харгуйг тавьж байна.
Зохиогч: | Н.АЛТАН-УУЛ, Э.ТЭРГҮҮН, ЮЙ ЛИЧЮНЬ |
Найруулагч: | Э.ТЭРГҮҮН |
Эх сурвалж: | SOLONGONEWS.MN |