Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНХАУ-ын Эрээн боомт Хятад-Европ чиглэлийн 57 галт тэрэгний шугамыг ажиллуулж байна


БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хилийн шалган нэвтрүүлэх газрын албан ёсны мэдээллээс үзвэл энэ оны 1-р улиралд Хятад-Европ чиглэлийн 734 галт тэргийг нэвтрүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 25.7%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Түүнчлэн экспортын ачаа тээврийнх нь хэмжээ 642 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 41.4%-иар өсжээ.
 
Хятад улсын Эрээн боомт өдгөө Хятад-Европ чиглэлийн 57 галт тэрэгний шугамыг ажиллуулж, өдөр бүр гаалийн бүрдүүлэлтийн хувьд, 4 удаа гарч орох боломжтой юм байна.
 
Хятадын Эрээн хотын хилийн шалган нэвтрүүлэх газар гаалийн бүрдүүлэлтийг шуурхай явуулахын тулд тээврийн хэрэгслийг мэдээлэлжүүлэлтийн шинэ арга хэлбэрээр шалгаж, бүх цагт хүлээх шаардлаггүй нөхцөл байдлыг ханган ажилладаг аж. Үүний улмаас боомтын худалдааны аюулгүй, үр ашигтай байдлыг бий болгож, бизнесийн орчныг сайжруулан, цар тахлын импорт,экспортын худалдаанд үзүүлэх нөлөөллийг бууруулж буй гэнэ.
 
Г.Бямба 
сонин mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ