Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ДӨНГӨ ТАНХИМЫНХ НЬ САЙД НАР УУ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авилгатай тэмцэх тэмцлийн гол дөнгө нь танхимын сайд нар нь болж байна. Авлигатай тэмцэнэ гэж ард түмний өмнө гарч хэдэн мянган удаа хашгираад ч өөдөөс нь хараад сууж байгаа сайд нар нь эрх ашгийн зөрчилтэй байхад мянган удаа шудрага ёс яриад ямар ч үр дүнгүй байх нь тодорхой биз.
      Уг нь Ерөнхий сайд авилга албан тушаалын хэрэгтэй тэмцэнэ гэж зориглосон бол танхимын сайд нараасаа шударга ёсыг эхлүүлэх нь зүйн хэрэг байлаа. Тэгж байж иргэдэд итгэл үнэмшил төрөх байсан биз. Мэдээж Л.Оюун-Эрдэнэ энэ удаад баггүй, хүчгүй хотын дарга Х.Нямбаатараас өөр хань болох улстөрчгүй суугаа. Тиймээс намынхантайгаа нэгдэж гар барилцахгүй л бол улс төрийн карьеараа нэг мөр дуусгаж мэдэхээр эмзэг байна. Нэг ёсондоо танхимын сайд нар нь түүний дөнгө болчихоод гар хөл нь тушаатай хаашаа ч хөдөлж чадахгүй эхлүүлсэн ажлаа дуусгаж чадахааргүй байдалд орчихоод сууж байгаа нь тодорхой биз.
     Яг үнэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ерөнхий сайд танхимдаа чамлахааргүй олон сэлгээ хийсэн ч дээрдэж, дэвшсэн зүйл огт алга.   Л.Оюун-Эрдэнэ анх Ерөнхий сайдаар томилогдож байхдаа Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаас эхлээд Боловсролын зээлийн сан, газрын наймаатай тэмцэнэ гэж мэдэгдэж байлаа. Харамсалтай нь, түүний бүрдүүлсэн танхимын сайд нар хэлсэн үгнээс нь зөрсөн юм шиг олонх нь улс төрийн хэрэгт нэр холбогдсон хар түүхтэй. Нэг ёсондоо одоогийн Засгийн газарт сайнаасаа илүү саар нэртнүүд олон бий.
     Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан гэхэд л “Чингис Хаан” банкны нууц “ноёнтон” гэгдэж буй. Түүнчлэн нүүрсний сонсголд гэрчээр дуудагдаж, хамаарал бүхий этгээдийнх нь компани гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн нь нүүрсний сонсголоор ил болж байлаа.
      Сангийн сайдтай хамт Засгийн газрын “гал тогоог” атгалцаж буй гол хүний нэг гэгдэх Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэхэд “Хотгор шанага”-ын дуулианд нэр холбогдсон.
     Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нь “Авилга” хороолол буюу “Акуа гарден” хотхоны нууц ноёнтон. Тиймдээ ч Улаанбаатарыг урсгах шахсан “Акуа гарден” хотхоныг нураах шийдвэр гаргачихаад байхад өнөөдрийг хүртэл ажил нь үргэлжилсээр байгаа. Цаашлаад нийслэлд хамгийн олон хороолол хотхон барьсан, газрын сонсголд гэрчээр дуудагдах толгой баячуудын нэг. Угтаа бол газрын сонсголоор түүнийг дуудвал эрх ашгийн зөрчилтэй олон баримт ил болох биз.
        Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани хууль бусаар нүүрс тээвэрлэсэн. Хилээр бүртгэлгүй гарсан 19 мянган машины мэдээллийг устгасан гэх мэдээлэл цацагдаж байлаа.
      Зам тээвэр хөгжлийн сайд Ц.Бямбацогтийг Хөшөөтийн “хаан” гэх тодотголтойгоор нь олон нийт мэдэх болсон.   С.Бямбацогтын “Нью прогресс групп” ХХК-ийн охин компаниуд болох “Алтайн зам” ХХК, “Алтай строй” ХХК-иуд нь Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлах “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайн бүх хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлтийг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайн тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулат нь Сингапурт бүртгэлтэй “Singapore Mongolia Energy Corpotation” компанийн охин компани “МоЭнКо” ХХК-ийн эзэмшилд байдаг боловч бодит байдал дээрээ С.Бямбацогт болон түүний дүү С.Балжинням, С.Баянмөнх нар “Хөшөөт”-ийн уурхайд эзэн суучихсан.
       Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар гэхэд л Боловсролын зээлийн сантай нэр холбогдож, зээлээ эргэн төлөөгүй төрийн томчуудаар нэрлэгдэж байлаа.
     Олимпын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ гэхэд л салбартаа ийм ажил санаачилж, энэ тамирчдыг амжилтад хүргэлээ гэх нэг ч сайн мэдээ дуулдаагүй. Тиймээс Засгийн газраа дүн авахад араас нь хамгийн их татаж байгаа нь Б.Бат-Эрдэнэ сайд гээд хэлчихэд буруудахгүй биз. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайд тогтдоггүй нэг яам бий. Гурван ч удаа сайдын суудал сэлгэж, эцэст Х.Булгантуяаг сайдаар томилсон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ажил өнөөдөр мөн л сайнгүй дүн авах нь. Нийгмийн хамгийн их хүлээлт үүсгэдэг, ард түмэнтэй ойрхон байх тус яаманд яг үнэндээ УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дэндүү жижигдэж байгаа гээд хэлчихэд олон нийт снал нийлэх биз. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах чиглэлд өнөөдрийг хүртэл доривтой санаачилсан ажилгүй, дэм болох цаг үетэйгээ нийцс эн хуулийн төсөлгүй байгаа нь ч нууц биш
      УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урилга заллагатай ирсэн хэмээн томордогч сайдын суудалд суух гэж хамгийн их хэл ам хийсэн нь түүнийг гэдэг.  “10 хувийн” гэх нэр хоё зүүтлээ, улс төрд “шантааж хийдэг Ц.Даваасүрэн Барилга хот байгуулалтын салбарт мөн л хийсэн ажлаасаа илүүтэй хэлсэн үг нь ихэдсэн гэх шүүмжлэл ч олны дунд байсаар байна.
    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газартаа хамгийн дипломатч гэх сайн нэртэй ч ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн. Түүний хувьд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн зах зээлийг тэр чигт нь “атгасан”. Сурагчид хичээлийн шинэ жилтэйгээ сурах бичиггүй золгодгийн цаад шалтгаан Гадаад харилцааны сайдтай шууд холбогдоно гэхэд хилсдэхгүй.
      ХХААХҮ-ийн яамны сайд Х.Болорчулуун салбарын хувьд хамгийн их эрх ашгийн зөрчилтэй нэгэн. Гурилын үйлдвэрлэлд томоохон тоглогчдын нэг гэгдэж байгаа тэрбээр “Дорнодын гурил” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт холбогдож, өнөөдрийг хүртэл хэрэг нь хуулийн байгууллагад ганцчихсан яваа. Гурилын үнэ тэнгэрт хадчихсан нь монополь тогтоосон цөөн хэдэн үйлдвэрүүдтэй шууд холбоотой. Түүний нэг нь яалт ч үгүй Х.Болорчулуун сайд юм. Цаашлаад үхэр ээмэгжүүлэх төслөөрөө ард түмний дургүйцлийг төрүүлсэн ч сайдын суудалд жудаггүй зүтгэж яваа нэгэн билээ.
      Батлан хамгаалах салбарт дуулиант хэргүүд мандсаар байтал сайдын суудлаасаа хазайлгүй хоёр Засгийн газар дамжин бүрэн эрхээс дуусгаж байгаа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр. УИХ-ын сонгуульд I  тойрогт нэр дэвшихээр тойргоо чамгүй усалсан. Түүний хувьд ч эрх ашгийн зөрчилтэй баримтууд бий. Ингэхдээ тэрбээр Батлах хамгаалахын тендерүүдийг “түүж”, баз хүргэнээсээ эхлээд салбартаа ураг төрлийн холбоог цэцэглүүлж яваа нэгэн.
    Хамгийн сүүлд Боомт хариуцсан сайдаар томилогдсон Б.Тулга гэхэд сайдаар томилогдсоноос хойш хамраа ч цухуйлгасангүй гээд олны дунд эрэл сурал болж байна. Түүнийг Ерөнийлөгч асан Н.Энхбаярын хүн гэдгээр нь олон таних ч, боомтын сайдаар ажилласнаасаа хойш гялтайх ажил хийсэнгүй.
Одоогийн Засгийн газарт Л.Оюун-Эрдэнийн гэх хүн тун ховор. Танхимаа бүрдүүлэхдээ фракцуудынхаа төлөөллийг багтааж, намынхаа аль мөнгөтэй гэсэн улстөрчдөө танхимдаа оруулснаар Засгийн газар хугацаанаас өмнө буучихаагүй бүрэн эрхээ хугацаандаа дуусгах гэж байна.
       Энэ мэтээр дурдаад байвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт нэр цэвэр албан тушаалтан тун ховор байна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх тэмцэл нь гартаа дөнгөтэй, хөлдөө гинжтэй байсаар дуусах нь тодорхой болж байна.

https://ergelt.mn/news/35/single/43499
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ