Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Даланзадгадын нутаг дэвсгэрээс 17 тэсрэх бөмбөг, сум илрүүлж устгажээ


Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт 03 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгожээ.
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Өмнөговь аймгийн ард иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь учирч болзошгүй эрсдэлээс авран хамгаалжээ.
Тодруулбал, тус ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт гурвдугаар сарын 18,19-ний өдөр олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгожээ. Алба хаагчид нийт 17 байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг болон сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгах ажлыг зохион байгуулсан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ