Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНХААР: Дайны үеийн гранат, сум, мина олноор илрэх болжээ



Сүүлийн үед манай улсын зарим нутаг дэвсгэрт байлдааны болон сургуулийн зориулалттай төрөл бүрийн гранат, сум, мина зэрэг тэсэрч дэлбэрэх зүйлс илрэх үзэгдэл элбэг тохиолдож байна.
Тодруулбал, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд зэрэг аймаг болон Нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт өмнө нь цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан эдгээр зүйлс нь олон жил газарт булагдаж, зэвэрч хуучирсан, чанар байдал нь муудсан, эсвэл нар, салхинд элэгдэж, хэт мэдрэмтгий шинж чанартай болсноос аюултай эсэхийг нь таних, илрүүлэх, хөдөлгөх, хөндөх болон тээвэрлэхэд маш аюултай нөхцөлийг бий болгож байна.
Иймээс тухайн аймаг, орон нутаг, дүүрэгт оршин суух иргэд, хүүхэд, залуучуудын зүгээс тэдгээр аюултай зүйлсийг таньж мэдээгүйн улмаас эсвэл мэдсэн ч хайхрамжгүй хандсанаас тэдгээр тэсэрч дэлбэрэх аюул бүхий эд зүйлийг ахуйн хэрэгцээндээ ашиглаж, зэс, гууль, хөнгөн цагаан зэргийг нь авах оролдлогыг хийж байна.
Ингэснээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох, гэмтэл учруулах, мал, амьтан, эд хөрөнгөө эрсдэлд оруулах аюултай нөхцөл үүсдэг.
Зөвхөн өнгөрсөн жил гаруйн хугацаанд Зэвсэгт хүчний ангиудын орон тооны болон орон тооны бус тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул, устгалын бүлэг нь их, бага калибрын буудлагын зэвсгийн сум, галт хэрэглэл, төрөл бүрийн гранат зэргийг олноор нь илрүүлж, тэдгээрийг устгах, аюулгүй болгох ажлыг хэрэгжүүлсэн юм.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хэрэв цэргийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх зүйлийг олсон, илрүүлсэн эсвэл байж болзошгүй гэж үзвэл холбогдох дүрэм, журмын дагуу уг зүйлийг хөндөх, хөдөлгөхийг хатуу хориглох бөгөөд тухайн газар оронд аль болох хүн, мал, амьтныг ойртуулахгүйгээр тэмдэглэн яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, улмаар мэргэжлийн бүлгийн бүрэлдэхүүнийг иртэл хамгаалалтад авахуулах шаардлагатай байна гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ