Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид театрын гаднах автомашины зогсоол, орц, гарц, газрын асуудлаар Хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ.
МУГЖ Г.Амгаланбаатар "Энэ улаан теарт гурван том байгууллага байна. Нийтдээ 500 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед энд ирж тоглолт үздэг үзэгчид байхгүй болсон. Хамгийн гол нь театрын орц гарц гэж бий. Манай театрын хойд талд баригдсан Соёмбот өргөө гээд өндөр барилга руу орж гарч байгаа бүх хүмүүс манай арын хаалгаар дамжин өнгөрч байна. Үнэхээр хүндрэлтэй байдаг.
Үндсэндээ дөрвөн асуудал хөндсөн албан бичгийг дарга Х.Нямбаатарт хүргүүлэх гэж байна. Машины зогсоол байхад нь хувь хүнд түрээслүүлсэн байсан. Машин орж гарахад нь мөнгө авдаг байсан. Хамгийн гол нь бид бүхний тухайд театр ууган байгууллага, үзэгчдийн оюуны хөтөч байх эрхэм зорилготой цор ганц байгууллага. Гоё тоглолтууд тавьж болно. Үзэгчдээс зогсоол байхгүй гэсэн гомдол санал их ирээд байгаа юм. Зогсоол байхгүйгээс болж үзэгчид ирэхгүй, үзэгчдийн тоо буурсан. Тиймээс энэ асуудал болоод байгаа орц гарцын асуудлыг шийдүүлмээр байна. Уран бүтээлчдийн машин ч багтахгүй байгаа юм" гэв.
Харин жүжигчин О.Гэрэлсүх "УДЭТ чинь айлын орц гарц болчихоод байна. Арын том цагаан байрны айлын хүмүүс цуваад байна. Бид нар олуулаа. Үзэгчид маань машинаа тавих газаргүй. энэ асуудлыг олон жил ярьж ирлээ. Одоо цэгцэлж асуудлыг шийдэж өгөх байх гэдэгт найдаж байна" гэлээ.