Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар сорилго тэмцээнд оролцоно


Мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар боксын холбоондоо хүсэлт гаргаж, олимпын эрхийн тэмцээний сорилгод оролцмоор байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл түүний хүсэлтийг Монголын боксын холбоо хүлээн авчээ. Тус холбооны Удирдах зөвлөлийн хурал хоёр хоногийн өмнө болсон бөгөөд “Өнөөдрийг хүртэл ямар нэгэн зөрчил гаргаагүй, үлгэр жишээ байгаа” гэж үзсэн учраас сорилгод орохыг зөвшөөрсөн байна.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх сарын 2-нд сорилго тэмцээнд оролцохоор эх орондоо ирнэ. Монголын боксын холбооноос дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан зарим жинд сорилго тэмцээн явуулна. Улмаар ялсан тамирчныг Тайландын Бангкокт болох олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд оролцуулах аж. Тус тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлэг хаах сүүлийн хугацаа дөрөвдүгээр сарын 11-ний өдөр юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ