Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Украинд цэргийн тусламж үзүүлэхэд Европын Холбоо нэмж таван тэрбум евро олгоно



Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 орны Элчин сайд нар энэ онд Украинд зэвсэг нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний талаар "зарчмын хувьд" тохиролцсон тухай тус холбоог даргалж буй Бельгийн эрх баригчид мэдэгдэв.

Тодруулбал, ЕХ-ны гишүүн орнууд Украинд нийлүүлэх зэвсгийн худалдан авалтын санхүүжүүлтийг гаргаж буй Европын энх тайвны санд нэмж 5 тэрбум евро хуваарилахаар тохиролцсон байна.

Оросын бүрэн хэмжээний довтолгоо Украинд эхэлснээс хойш ЕХ энэ сангаасаа 6.1 тэрбум евро гаргасан бөгөөд голчлон Европын орнуудаас Украинд илгээсэн зэвсгийн өртгийн тодорхой хэсгийг нөхөн төлжээ. Герман, Францын санал зөрөлдөөний улмаас тус санг таван тэрбум еврогоор дэмжих шийдвэрт хүрэхийн тулд хэдэн сар зарцуулсан байна.

Германы эрх баригчид Украинд үзүүлэх цэргийн тусламжийнх нь зардлыг санд оруулсан хувь хандиваас нь хасахыг шаардаж байсан бол Франц улс зөвхөн Европт үйлдвэрлэсэн зэвсгийн өртгийг тус сангаас төлөхийг шаарджээ.

Дээрх санд хамгийн том хандивлагч улс болох Германы дипломатууд Францын нэгэн адил Брюссельтэй тохиролцоонд хүрсэн гэдгээ мэдэгдсэн байна. Тус сан нь Европын батлан хамгаалах аж үйлдвэрийн компаниудыг санхүүжүүлэхэд давуу эрх олгоно гэж шийдвэрлсэн боловч зарим төрлийн зэвсгийг Европт үйлдвэрлэдэггүй эсвэл Европт байхгүй тохиолдолд ЕХ-ны орнуудаас өөр улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний төлбөрийг сангаас төлж болох аж.


Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ