Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Украйнд зэвсэг нийлүүлж буй нь олон асуудал дагуулж байна


Америкийн Тээврийн төв саяхан гаргасан мэдээлэлдээ: Орос, Украины мөргөлдөөн эхэлснээс хойш Америк Украйнд 23 мянга 500 тонн зэр зэвсэг, сум нийлүүлсэн" гэжээ. Ер нь АНУ болон Европын орнууд Украинд зэвсэг илгээсээр байгаа нь үүнээс үүдэлтэй  олон асуудлыг дагуулж буй юм.
 
ОХУ-ын Төрийн Думын дарга Володин: "Америк болон барууныхан Украинд жинхэнээсээ туслахгүй нь мэдээж. Америкийн нэмж олгосон 40 тэрбум ам.долларын тусламжийн 15 хувийг л Украин шууд ашиглах боломжтой, 4.8 хувь нь “дипломат дэмжлэг” зэрэг хэлбэрээр зарцуулагдана. Харин ихэнхи хувь нь Америкийн армийг л дэмжих зориулалттай. Энэ бүхний эцэст Украин Америкт 40 тэрбум ам.доллар буцааж төлөх болно. Өөрөөр хэлбэл энэ нь Украины бүх нөөцийг шавхаж байгаа явдал юм" гэжээ.

 
Мөн АНУ-ын илгээсэн  зарим зэр зэвсгийг ашиглах боломжгүй байгаа тухай Украины дайнд оролцож байсан хөлсний цэргүүд өгүүлж байна. 
 
Наянтайгийн Далантай
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ