Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Украйн АНУ-д танк эсэргүүцэх болон агаарын довтолгооноос хамгаалах систем байхгүй талаар мэдэгджээ


Америк, НАТО-гийн түншүүдийн тусламж, хангамж байгаа ч Украинд танк эсэргүүцэх Javelin систем болон зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах Stinger систем дуусч байгаа тул эдгээр системийн нийлүүлэлтийг яаралтай үргэлжлүүлэхийг АНУ-д суугаа Украины Элчин сайд Оксана Макарова мэдэгджээ.
АНУ-ын сенаторууд болон Украины элчин сайд нарын хувийн уулзалт болсон гэж нэрээ нууцлахыг хүссэн Америкийн хоёр хууль тогтоогч мэдээлжээ. Сенаторуудад хэлэхдээ, Элчин сайд Оксана Макарова  Украинд “Stinger” хүний зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах систем, ялангуяа танк эсэргүүцэх “Жавелин” пуужин бараг дуусч байна. Украины Зэвсэгт хүчинд үхлийн зэвсгийн шинэ нийлүүлэлт, ялангуяа танк эсэргүүцэх болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн шинэ нийлүүлэлт “үнэхээр хэрэгтэй байгаа тул Киевт зэвсгийн нийлүүлэлтийг нэмэх саналыг тавьсан гэжээ.
Украины Зэвсэгт хүчин танк эсэргүүцэх болон агаарын довтолгооноос хамгаалах системээр тасарсан тухай мэдээлэл Оросуудын төдийгүй барууныхны дунд эргэлзээ төрүүлж эхэлжээ. Эдгээр системийг Украин худалдаж авч байснаас гадна Украины Зэвсэгт хүчинд Британи NLAW танк эсэргүүцэх 2000 гаруй систем нийлүүлж байсан юм.
Украины Батлан хамгаалахын сайд Резников твиттер хуудсаараа дамжуулан Украины Зэвсэгт хүчин боломжит, байгаасаа илүү олон зэвсэгтэй гэж сайрхаж байсан боловч одоо дутагдаж буй танк эсэргүүцэх системийн нэг хэсгийг Оросын хуягтуудын эсрэг ашигласан. Эс бол ихэнх нь зэвсгийн агуулахад дэлбэрсэн гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ