Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Б.Бямбасүрэн нэг малаас авах ашиг шимийн гарцыг нэмэгдүүлжээ



“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр улсын аварга малчдын шагналыг гардуулсан. Архангай аймгийн хувьд улсын аварга малчны тоо арваар, хошой аварга малчин нэгээр нэмэгдсэн юм. Малчдын шагналыг сар шинийн босгон дээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нарын хүмүүс гардуулж өглөө.

Улсын хошой аварга болсонБулган сумын Баянбулаг багийн малчин Базаргүрийн Бямбасүрэн28 жил мал маллажээ. Тэрбээр 1975 онд төрсөн ба одооэхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна.
Б.Бямбасүрэн малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор биотехнологийн дэвшилтэт арга зохиомол хээлтүүлгийг Суффолк, Эдельбай, Брешо үүлдрийн хуцны үрээр эм хониндоо гардан болон зохиомол хээлтүүлгийг хийлгэдэг байна. Мөн Эрчмийн хар үүлдрийн, Завхан буурал үүлдрийн ухнаар ямаагаа ноолуур-махны чиглэлээр сайжруулж, Тэрхийн бор сарлагийн бухыг үржлийн хээлтэгч буюу үнээндээ ашигласны үр дүнд нэг малаас авах ашиг шимийн гарцыг нэмэгдүүлжээ.
Тэрбээр 2019-2021 оны хооронд хадлангийн талбай хашиж хамгаалахад 11,400.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангадаг байна.
Таваарын малынхаа 22 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан байна.
Б.БямбасүрэнБаянбулаг багийнхаа амьдралын түвшин доогуур 2 өрхийн 10 ам бүлийг туслах малчны байнгын ажлын байраар хангаж, сард тогтмол 350.000 төгрөгөөр цалинжуулж, урамшуулал өгч, малжуулах ажлыг зохион байгуулан хөдөөд залуу малчдыг дэмжин хамтран ажилладаг аварга малчин юм.
2022 онд 1685 толгой мал тоолуулж, урьд оны малаа 2 хувиар өсгөсөн. 5 жилийн хугацаанд малын тоо, бүтцийг жигд байлгаж, адуу 15.1 хувь, үхэр 16.8 хувь, хонь 40.5 хувь, ямаа 27.5 хувьтай байна. Үүнээс хээлтэгч мал нь гүү 23.6 хувь, үнээ 33.2 хувь, эм хонь 44.2 хувь, эм ямаа 43.5 хувийг эзэлж байна. 5 жилийн хугацаанд үржлийн зориулалтаар 287 толгой мал бойжуулж худалдсан, 489 толгой малыг малжуулахад өгсөн байна.
Булган сумын малчин Б.Бямбасүрэн 2009 онд “Сумын аварга малчин”, 2014 онд “Аймгийн аварга малчин”, 2016 онд “Алтан төлийн эзэн”, 2017 онд “Улсын аварга малчин” болж байсан бол энэ жил буюу модон жилийн босгон дээр туулай жилийн “Улсын хошой аварга малчин” хэмээх алдрыг ийнхүү хүртлээ.  
АРХАНГАЙН УЛСЫН АВАРГА МАЛЧИН АРВААР НЭМЭГДЛЭЭ
Цэнхэр сумын Цэцэрлэг багийн малчин Янжингийн Намуупүрэв,
Өндөр-Улаан сумын Азарга багийн малчин Цэрэнбатын Баасанхүү,
Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Банзарын Батсайхан,
Батцэнгэл сумын Баян-Уул багийн малчин Батбаярын Энхтөр,
Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн малчин Шаравын Чанарав,
Цэцэрлэг сумын Чулуут багийн малчин Олзвойн Энхбуян,
Өлзийт сумын Байшир багийн малчин Тамуурайн Тамир,
Чулуут сумын Хайрхан багийн малчин Лхаасүрэнгийн Баяраа,
Өгийнуур сумын Өгий багийн малчин Раднаагийн Оргилбулаг,
Хотонт сумын Хөөвөр багийн малчин Дүгэржавын Монхор
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ