Архангай аймаг махны эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, ард иргэдийг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилтын хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төвөөс 2021 онд Цэнхэр сумын малчдын захиалгаар "Суффолк", "Врешо" үүлдрийн хуцны үрээр 200 толгой хонинд зохиомол хээлтүүлэг хийсэн. Уг зохиомол хээлтүүлгийн үр дүн гарч, эхний 100 гаруй төл малыг эсэн мэнд хүлээн авчээ. Гарсан төл малын амьдын жин нь 4.2-4.7 кг байна.