Завхан аймаг, Улиастай сум Богдын гол багийн Өндөр толгой, Даян хэсэг Өндөр толгой, Даян хэсгийн гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах гэж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 09:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10:12 цагаас эхлэн 6 цаг 40 минут ажиллаж, 110 м3 шороо зөөж 50 м урт, 3.5 м өргөн, 0.8 м өндөртэй далан байгуулсан. /Голын халиа үүссэн тухайн газарт 130 гаруй айл өрх оршин суудаг хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.