Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын 7 дугаар багийн “Долоон гаталга” гэдэг газар Ховд голд халиа үүсч малчин Ж-ын малын хашаа усанд автжээ. Энэ тухай дуудлагыг /2023.12.17/ 13:45 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 14:20 цагт очиход малчин Ж-ын 15х15 метрийн хэмжээтэй малын хашаанд халианы ус орсон байсныг шуудуу татаж гаргажээ. Элс шуудайлж 60 см өндөр, 36 метрийн урттай далан босгосон байна.