
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, Аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан өчигдөр буюу энэ сарын 12-ны өдрийн байдлаар 4 метр өргөн, 90 см өндөр, 100 метрийн урттай шороон далан босгосон байна. Өнөөдөр 09:00 цагаас мөн ажлаа эхлүүлжээ.