Жил бүрийн үндэсний их баяр Цагаан сарын өмнөхөн Монгол Улсын засгийн газраас улсын аварга малчин, тариаланч, фермерийг тодруулдаг уламжлалтай. Дархан-Уул аймгийн хэмжээнд 13 аварга төрсөн бол хошой аварга малчнаар Хонгор сумын Зулзага багийн малчин Лхамрагчаагийн Тамирхүү тодорчээ.
Тухайлбал “Улсын аварга малчин”-аар Хонгор сумын Зулзага багийн малчин Гүнтэвийн Тогтох, Хийрэвийн Жамсран, Доржийн Төртогтох,Арслангийн Батхуяг, Норслойн Төвжаргал, Зияхумарын Төлек, Пунцагийн Цогбаяр,Шарын гол сумын гуравдугаар багийн малчин Жамъяангийн Бямбажав, Орхон сумын Энхтал багийн малчин Нямбуугийн Ганхуяг тодорсон аж.
Харин “Улсын аварга фермер”-ээр Хонгор сумын нэгдүгээр багийн фермер Батбаярын Тунгалаг “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг "Шинэ орчин трейд"ХХК шалгарчээ.
Мөн“Улсын аварга тариаланч”-аар Хонгор”Бөхөнт” ХХК-ийн механикжуулагч Жавзмаагийн Сандагсүрэн, Орхон сумын иргэн Баасанжавын Амгаланжаргал нар туулай жилийн улсын аваргаар тодорсон байна.