Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Хилчид идэвхтэй дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн бүжгийн клубтэй болжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар дахь Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0101 дүгээр анги дэргэдээ “Dancer’s of border guard” бүжгийн клуб байгуулсан байна.
Сүхбаатар сумын хэмжээнд хэрэгжүүлж байгаа “Тайван Сүхбаатар”, “Архигүй хамт олон” аяны туг тус ангид аялаж байна. Энэхүү ажлын хүрээнд ангиас бие бүрэлдэхүүний ажлын байрны идэвхтэй дасгал, хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилготой “Бүжиг-Бидний соёл” аяныг зохион байгуулжээ.
Клубийн нээлтийн үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ахлах шалгагч, ахмад Ш.Батсүх бие бүрэлдэхүүнд бүжгийн урлагийн үүсэл, хөгжил, төрөл, ач холбогдлын талаар яриа, таниулга хийж, сургалтыг эхлүүлсэн байна.
Цаашид клубийн зүгээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын соёлын төв,  аймгийн “Ахмадын цуурай” хамтлагийн ахлагч, МУСТА Д.Дэлгэрцэцэг нартай хамтран ангийн бүрэлдэхүүн, алба хаагчдын хүүхэд, багачуудад бүжгийн сургалт явуулахаар төлөвлөжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ