Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: "Цодгор хүү-2024" улсын уралдаанд оролцох тамирчид тодорлоо



Өсвөрийн шатарчдын Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах "Цодгор хүү-2024" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар суманд амжилттай боллоо. Тэмцээнд 6 сумын 9 клубийн 114 өсвөрийн шатарчид оролцож, 5 ,7, 9, 11 гэсэн 4 насны ангилал тус бүрд онч нүүдэл, оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө.

Тэмцээний тэргүүн байрт шалгарсан тамирчид улсын уралдаанд оролцох аж. Ингээд тэмцээний 5 насны ангилалд эрэгтэйчүүдээс “Таванхан” клубийн Н.Сүхбаатар, охидоос “Алаг морьт” клубийн И.Номин нар тэргүүллээ. Мөн 7 насны ангилалд эрэгтэйчүүдээс “Таванхан” клубийн Б.Орхон, охидоос “Алаг морьт” клубийн И.Номин, 9 насны ангилалд эрэгтэйчүүдээс “Титэм клуб” клубийн Б.Азхишиг, охидоос “Хараагийн бэрс” клубийн О.Оюун-Эрдэнэ, 11 насны эрэгтэйчүүдээс “Хараагийн бэрс” клубийн О.Амартайван, охидоос мөн “Хараагийн бэрс” клубийн О.Намсрайбадам нар тэргүүлж аваргаллаа.
Тэмцээний үеэр “Соёл, спорт олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам"-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 6 клубийн багш, дасгалжуулагч нартай хүүхдийн аюулгүй байдлыг хангах хариуцлагын  гэрээ байгуулан ажилласан байна. 4 насны ангилал тус бүрд тэргүүн байрт шалгарсан тамирчид удахгүй болох "Цодгор хүү-2024" улсын уралдаанд оролцох эрхтэй болжээ.Дээрх тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулсан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ