Нэгэн үе охин үрээ хүчирхийлэгч гэгдэж байсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам дахиад нэр дэвших юм гэнэ. Өөрөө гэр бүлийн хувьд тогтворгүй нэгэн хэрнээ Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэсэг зүтгэсэн. Энэ нь өөрөө ашиг сонирхлын зөрчил. Олон нийтийн зүгээс түүнийг ёс зүйгүй хүн гэдгийг удаа дараа хэлсний эцэст нэрээ татна билээ.
Энэ удаа Ч.Ундрам бас л Сэлэнгэ аймагтаа нэр дэвшинэ гээд хөрөнгө, мөнгийг харамгүй цацаж байна. Түүний нэг нь Сэлэнгийн Түшиг, Зүүнбүрэн сумдад хаус хотхон ашиглалтад орууллаа хэмээн ихэд онгирч, “оодорч” байгаа аж. Төрийн албанд ажиллаж буй залуу гэр бүлүүдээ эхний ээлжид оруулах юм гэнэ.
Гэхдээ тун хачирхалтай нь тухайн төсөл нь хувийн хэвшлийн санхүүжилтээр хийгдэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүний хийх ёстой ажил огтоосоо биш. Мань хүн үүнийгээ “Барилгын ажил цаг хугацаа их шаарддаг болохоор ингэж таарлаа” гэх тайлбар өгч байгаа. Тодруулбал 2023 оны 12 сарын сүүлчээр тухайн байшингуудыг хүлээлгэн өгсөн нь он гармагц Ч.Ундрам өөрийн биеэр хүлээлгэн өгч чадахгүй болчих гээд байсан хэрэг.
Хөрөнгөтэй айлын хүүхдүүд төрд гарахад ядах юмгүйн жишээ энэ. Нэгэнт айлын хувийн хөрөнгөөр баригдсан байшинд амьдарч байгаа хүмүүс батламж гардуулсан Ч.Ундрамын төлөө саналаа өгөхгүй гээд яах вэ дээ.
Үнэндээ өмнөх сонгуулийн үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын нэр нүүрээр л МАН-ын хоёр эмэгтэй гишүүн ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болж байсныг олон нийт санаж байгаа биз.
Гэтэл өнгөрөгч оноос дуулиантай эхэлсэн Хөгжлийн банкны сонсголын үеэр ч түүний аав Ч.Чинбат нь хувь эзэмшдэг "Вояжер минерал ресурсес" гэх уул уурхайн компаниараа дамжуулан Хөгжлийн банкнаас авсан зээлээ хоёрхон хоногт багтаан төлж байсныг олон нийт санах биз ээ. Эхний өдөр 2 тэрбум, дараагийнхад нь 1.6 тэрбум төгрөг төлөөд зээлээ хааж байсан шүү дээ.
Ингээд ч зогсоогүй Ч.Ундрамын аав Ч.Чинбат нь уул уурхай тэр дундаа Сэлэнгийг ухаж гүйцээд Өмнөговийг чиглэсэн гэх мэдээ бий.
Ер нь эрхэм гишүүнтэй холбоотой жигшим мэдээ олон бий. Ёстой “Хүрээний бузрыг ухвал далай, далай” гэдэг шиг л юм болох биз. Юутай ч хөрөнгөөрөө далайлган хуулийн дээгүүр шахам амьдардаг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын тухай мэдээллийг энэ хүргээд зогсъё. Ирэх сонгуулийн өмнө илүү дэлгэрэнгүй хүргэнэ.