Орхон аймагт булгийн халиа үүсэж нэг айлын хашаа усанд автсан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 8-ны өдрийн 14:45 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын аврах 56 дугаар ангийн алба хаагчид иргэн С-ийн хашаа усанд автсан байсныг соруулж халианы усанд автах эрсдэлтэй айл өрхийг аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор шороогоор 70 см өндөртэй 130 метр урттай далан байгуулан айл өрхүүдийг халианы уснаас хамгаалжээ.