Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт урд шөнө газар хөдөлсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  Тус сумын төвөөс хойд зүгт 34 километрийн зайд шөнийн 02.51 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Баянхонгор аймаг нь газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд тооцогддог байна. Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын 4-нд 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан түүхтэй. Үүний улмаас 300 км газарт хагарал үүссэн үл мөр нь одоо ч бий. Энэ нь Монгол оронд болсон газар хөдлөлтүүдийн хамгийн хүчтэйд тооцогддог.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ