Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөв



Дундговь аймгийн Өлзийт сумын төвөөс зүүн хойд зүгт 43 километрийн зайд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт 11.08 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ