
Ираны нийслэл Тегеран хотод урьд өмнө тохиож байгаагүй ган гачиг нүүрлэсний улмаас оршин суугчдын ундны усны гол эх үүсвэр хоёр долоо хоногийн дотор ширгэх аюулд ээ. Тодруулбал, тус хотын гол усан сангуудын нэг болох Амир-Кабирын далангийн усны нөөц одоогоор нийт хүчин чадлынхаа айман хувьд буй бөгөөд энэ нь сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн доод хэмжээ аж. Амир-Кабирын далан нэг жилийн өмнө 86 сая шоо метр усны нөөцтэй байсан бол өдгөө 14 сая болж огцом буурчээ. Үүнээс гадна бүс нутгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бороо орох нь ч эрс багассан гэнэ.
Тегеран хот нь есөн сая гаруй хүн амтай, өдөрт гурван сая орчим шоо метр ус хэрэглэдэг байна. Тэгэхээр Амир-Кабирын далангийн одоогийн нөөцөөр эл хотын хэрэглээг ердөө хоёр долоо хоногийн турш хангах боломжтой аж. Тиймээс нөхцөл байдлыг тогтворжуулах хүртэл зарим дүүргийн усан хангамжийг түр хугацаанд хязгаарлахаар болжээ. Харин салбарын шинжээчид Тегеранд үүсээд буй усны хомсдол нь зөвхөн ган гачиг бус, гүний усны эх үүсвэрийг хэтрүүлэн ашигласантай холбоотой болохыг анхааруулсан. Гүний усны нөөцийг олон жилийн турш хэтрүүлэн хэрэглэж буйн улмаас Тегераны зарим хэсэгт газар 30 см хүртэл суулт өгч, дэд бүтэц болон барилга, байгууламжид ноцтой аюул учруулж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Тегеран хотыг Ираны нийслэл байх боломжгүй гэж үзэхэд хүрсэн байна. Ираны асгийн газар цаашид Персийн булангаас давсгүйжүүлсэн ус авч, алдагдлыг нь бууруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж.
Э.Сондор
https://www.unuudur.mn/a/278617







