Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дорноговь аймагт 5.5, Хөвсгөл аймагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөв


Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын төвөөс зүүн хойд зүгт 29 километрийн зайд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлт урд шөнө 00.12 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Үүнээс өмнөхөнХөвсгөлаймгийнРенчинлхүмбэсумын төвөөсзүүнзүгт18километрийнзайд12 дугаар сарын 6-ны 22.40 цагт 4.9 магниутдын хүчтэй газар хөдөлсөн юм. 

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 
https://montsame.mn/mn/read/309387
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ