Хөвсгөл аймагт осол гэмтлийн өвчлөл энэ онд 1413 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 164 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал зам тээврийн осол 361 тохиолдол бүртгэгдэж өмнөх оноос 110 тохиолдлоор буурсан, хүчирхийлэл 192 бүртгэгдэж өмнөх оноос 23 тохиолдлоор буурсан, амьгүй механик хүчин зүйлд өртсөн тохиолдол 252 бүртгэгдэж өмнөх оноос 23 тохиолдлоор тус тус буурчээ.
Осол гэмтлийн нас баралт 74 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Тэргүүлэх шалтгаанаар авч үзвэл амиа хорлолт 23 тохиолдол өмнөх оноос 13 тохиолдлоор буурсан, хордож нас барсан 16 бүртгэгдэж өмнөх оноос 4 тохиолдлоор буурсан, зам тээвэр ослын улмаас нас баралт 13 бүртгэгдсэн нь өмнөх оноос 8 тохиолдлоор буурсан байна. Нийт 74 тохиолдлын нас баралтын 34 тохиолдол н