Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төөрсөн иргэнийг олжээ

Ховд аймгийн Манхан сумын Улаан хүрээ багийн Боомын-Ам мухар хүрээ гэдэг газар өчигдөр /2023.12.11/ 10:00 цагийн орчим малчин А нь явганаар малаа хариулахаар гараад сураггүй болжээ. Энэ талаар онцгой байдлын газарт мөн өдрийн 21:15 цагт мэдэгдсэн байна.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 21 настай малчин залуу А /хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн дүнд 12-ны 00:50 цагт түүнийг гэрээс нь баруун зүгт 700 метр зайд Тарвагатай-Ам гэдэг газраас төөрсөн байсныг эсэн мэнд олж, хүлээлгэн өгсөн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ