Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОРХОН: Ирэх жил зургаан сургууль “Үдийн цай” хөтөлбөрөө өөрсдөө хэрэгжүүлнэ



Аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдааны үеэр төлөөлөгчид  "Үдийн цай" хөтөлбөртэй холбоотой асуулт асуусан юм. Үүнд БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт хариулахдаа, “Ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг тухайн сургууль сонгон шалгаруулдаг. Өнөөдрийн байдлаар 15 сургуульд 12 компани түрээсээр “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  БШУЯ-наас “Үдийн цай” хөтөлбөрийн чанарыг сайжруулахаар нийслэл болон Орхон, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цайны түрээсийн үйл ажиллагааг зогсоож, сургуулийн мэдэлд шилжүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Манай аймаг ирэх онд эхний ээлжид 1,2, 4, 20, “Уран эгшиг“ зэрэг зургаан  сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг  сургуулийн мэдэлд шижлүүлэхээр тоног төхөөрөмж, их засвар хүний нөөцийн судалгааггаргаад байна.“Үдийн цай” хөтөлбөрийн нэг хүүхдэд ногдох төсөв нь 1500 төгрөг. Сургуулийн мэдэлд шилжсэнээр дундаас ашиг харахгүйгээр 100 хувь хүүхдүүдэд зарцуулах боломж бүрдэнэ”гэсэн юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ