Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үдийн цайнд хордсон байж болзошгүй 14 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна


Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, 6-10 насны 36 хүүхэд сумын эмнэлэгт хандсанаас 14 хүүхэд сумын эмнэлгийн халдварт өвчин судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 
Мандал сумын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, гуравдугаар сургуулийн үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бага ангийн 25 бүлгийн 810 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийхээр болжээ. 
Хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүүхдүүдийн өтгөнөөс шинжилгээ авсан бөгөөд хариу нь гурав хоногийн дараа гарах юм байна. 

http://www.zuv.mn/pw3
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ