Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэд хордсон сурагчдын шинжилгээний хариу өнөөдөр гарна



 Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт ханджээ. Тодруулбал, өчигдөр 10.00 цагийн үед гуравдугаар сургуулийн 10 гаруй хүүхэд хоолны хордсон авсан бололтой хэмээн эмнэлэгт хандсан байна. Гэвч үдээс хойш сурагчдын тоо нэмэгдэж, 30 гаруй болсон байна. 
Чухам юунаас болж хордсон эсэхийг тогтоохоор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс гадна мэргэжлийн хяналтын таван байцаагч, нэг мал эмнэлгийн эмч шуурхай ажиллаж, сургуулийн үдийн цайнаас дээж авч, тандалт хийж байна. Шинжилгээний хариу өнөөдөр гарах аж. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ