Өчигдөр буюу 2020 оны 7-р сарын 30-нд Дорноговь аймаг дахь Замын-Үүд хилийн боомтоор орж ирсэн нэг жолоочоос халдвар ын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл иржээ.
Тодруулбал БНХАУ-аас Зам Үүд боомтоор дамжин орж ирсэн ачааны автомашины жолоочоос коронавирус илэрсөн бөгөөд тухайн иргэн нь халуурсан шинж тэмдэгтэйгээр түргэвчилсэн оношлуураар хариу нь эерэг гарсан юм. Иймээс түүнийг тус аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусгаарлажээ.
Сэжигтэй тохиолдол илэрсэн энэ өвчтнөөс дахин шинжилгээ авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлэн шинжилж байгаа бөгөөд баталгаат хариу 24 цагийн дотор гарах аж
Үүнээс гадна сэжигтэй тохиолдол илэрсэн жолоочтой харьцсан гэх ээлжийн сэлгээний жолооч нь нийслэл хот буюу Улаанбаатар руу чиглэн явж байсан бөгөөд яаралтай арга хэмжээ авч өчигдөр орой түүний явж буй замыг олж тогтоон тусгаарласан гэх мэдээлэл байна.
Эдгээр сэжигтэй тохиолдолын шинжилгээний хариу өнөөдөр ХӨСҮТ-ийн лабораториос гарах аж.