Сэлэнгэ аймгийн Мандал суманд коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал , нөхрийгөө Энэтхэг улсад эмчлүүлээд буцахдаа Турк улсаар дамжин ирсэн манай улсын нэг эмэгтэйгээс коронавирусийн шинж тэмдэгүүд илэрсэн байна.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар "Тус эмэгтэй гуравдугаар сарын 10-ны өдрийн Турк улсын нислэгээр Монголд ирсэн. Ирсэн даруйдаа шинжилгээнд хамрагдаж, өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарласан. Харин өнөөдөр нөхрөө эмнэлэгт үзүүлэхдээ цээжээр өвдөж, халуурч байгаа талаар эмч нарт хэлсэн байна. Одоогоор Сэлэнгэ аймгаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг очсон бөгөөд шинжилгээг ХӨСҮТ-рүү явуулна. Мөн уг эмэгтэйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, эмч сувилагчдыг тусгаарласан" гэв.