“И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын төслийн менежер Б.Батзулаар ахлуулсан баг Хэнтий аймагт ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд Хэнтий аймгийн 70 үйлчилгээ нэвтэрсэн. Энэ үеэр төрийн долоон 7 байгууллагын 45 үйлчилгээний процессын судалгааг авч, 9 шийдвэрлэх албан хаагчийн эрхийн тохиргоо болон мэдээллийг шинэчлэхийн зэрэгцээ шинээр оруулж болох үйлчилгээний талаар мэдээлэл солилцлоо.
Мөн E-Mongolia системийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг 133 иргэнээс авсан төдийгүй Хэнтий аймгийн ЗДТГ-ын албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан аймгийн ямар үйлчилгээг цахимжуулах санал асуулгыг явуулж байна.