Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар үүдэндээ цахим самбар байршуулсан нь цаг үеэ олсон ажил болжээ.
Төрийн мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх үүднээсбайгууллага бүр үүдэндээ ханын самбар байршуулж, алба хаагчдынхаа танилцуулга, фото зураг, мэдээллийг цаасан хэлбэрээр байршуулдаг. Харин тус аймгийн ЗДТГ энэхүү уламжлалт хэв маягийг өөрчилж ухаалаг дэлгэцэнд албан хаагчдынхаа цахим танилцуулгыг байршуулжээ.
Тодруулбал, тухайн албан хаагчийн зурган дээр дараад албан тушаал, мэргэжил туршлага, мэйл хаяг, утасны дугаар гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой аж. Мөн албан хаагчид болон мэдээлэл нь солигдсон тохиолдолд заавал хэвлэх шаардлагагүй болсноороо давуу талтай юм.
Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ”ХУРДАН” төвийн албан хаагчаар дамжуулан 35 төрийн байгууллагын 440 төрлийн лавлагаа, мэдээллийг аймгийн ЗДТГ-ын угтах үйлчилгээнээс авах боломжийг бүрдүүлжээ.