Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангай аймгийн 51 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгэлээ


И-Монгол академийн баг 2022 оны 05 дугаар сарын 30-аас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 51 үйлчилгээг цахимжуулж, “e-mongolia” системд нэгтгээд байна. Тодруулбал,
  • Архангай аймгийн Авто тээврийн төв – 3 үйлчилгээ
  • Архангай аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 9 үйлчилгээ
  • Архангай аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар – 8 үйлчилгээ
  • Ар ус ундрага ХХК – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар – 8 үйлчилгээ
  • Архангай аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
  • Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар – 7 үйлчилгээ
  • ЭБЦТС ТӨХК Архангай салбар – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн музей – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ – 1 үйлчилгээ
Ингэснээр “e-Mongolia” системд нийт 18 аймгийн 1129 үйлчилгээ нэгтгэгдэж, цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна. Үүний зэрэгцээ “e-Mongolia” системийн ашиглалтын сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай аймагт зохион байгууллаа.
Мөн “И-Монгол” академийн Цахим ур чадварын хөгжүүлэлтийн албанаас Архангай аймгийн 100 төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадварыг сайжруулах зорилгоор цахимаар сургалт орлоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ