Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун зүгт 24 километрийн зайд өнгөрсөн шөнө Ханх сумын Хороо багийн нутаг Оёг гэдэг газрын ойролцоо Хөвсгөл нуурын усан дотор 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж Ханх сумын иргэд мэдээлсэн байна.
Тус аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 31 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд боллоо гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.