Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт 32 километрийн зайд өглөөний 5 цаг 4 минутад 4,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тус аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 26 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд боллоо гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.