Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨВӨРХАНГАЙ: 100 гаруй автомашины улсын дугаарыг цэнхэр өнгөтэй болгоно


Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төрийн болон төрийн өмчит байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр болгохоор шийдвэрлэсэн. Үүнд орон нутаг дахь төрийн байгууллагуудын автомашиныг хамруулах юм.

Өвөрхангай аймагт 23 мянга 600 гаруй автомашин бүртгэлтэйбайгаагаас100 гаруймашиныгтөрийн албанд ашиглажбайна. Одоогоор17 суудлын автомашин төрийн албаны цэнхэр дэвсгэртэй улсын дугаараа авчээ. Үлдсэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солих ажлыгэрчимжүүлэхийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэнгээс Автотээврийн газрын удирдлагад үүрэг болголоо.

Цэнхэр өнгийн улсын дугаартай машинаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, баар ресторан, дэлгүүр хэсэх зэргээр хувийн ажлаа амжуулсан тохиолдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хариуцлага тооцох аж. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ