Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай төсвийн хөрөнгөөр ''тоглосоор'' байх уу


Сүүлийн өдрүүдэд дүүргүүдийн засаг дарга нарын  “зэс нь цухуйж” хэн гэдэг нь тодорхой болж байна даа. БГД, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч нар дүүргийн Засаг дарга нараа огцруулахад  санал нэгдсэнээ зарлаад байгаа. БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар бүр хоёрдох удаагаа огцорч, энэ удаа хотын дарга Д.Сумъяабазар ч захирамж гаргасан.
 
Харин энэ удаа Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлдэггүй СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайтай хариуцлага тооцох хэрэгтэй болох нь ээ.
 
Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүнд тус дүүрэг Төрийн хэмнэлтийн тухай болон Төсвийн тухай хуулиудыг тус тус зөрчин үргүй зардал гаргасан нь тогтоогдсон байна. Дээр заасан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээрт “...гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно...” гэж заасан нь бий.
 
Тэгэхээр СХД-ийн Засаг дарга Н.Аланшагай мөн л бусдынхаа адил ажлаа өгөх болзлоо хангачихсан гэсэн үг. Аудитын газрын дүгнэлтэд:
 
-Албан тушаалын автомашин хэрэглэх эрхгүй орлогч нь болон ЗДТГ-ын дарга нар нь хувийнхаа машинд татвар төлөгчдийн 1 сая 700 мянган төгрөгөөр шатахуун хийсэн.

-Хүүхдийн инээмсэглэл арга хэмжээ зохион байгуулахдаа хөтлөгч, дуучдад 18 сая 200 мянган төгрөг зарцуулсан.
 
-Камержуулалтын ажил нь гэрээний дагуу хийгдээгүй байхад 2 сая гаруй төгрөг суутгалгүй тухайн компанид олгосон.
-Засгийн газраас 388 дугаар огтоол гаргаж, бүх шаанд хэмнэлтийн горимд шилжчихээд байхад сурагчдад зуслангийн үйл ажиллагаа зохион байгуулсан нэрээр 50 сая 700 мянга гаруй төгрөгийг төсвөөс төлсөн зэрэг зөрчил илэрчээ.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ