Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Энэ онд 300 мянга гаруй мод тарьжээ

Ховд аймаг2030 он хүртэл 20 сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Тус аймгийн Байгаль орчны салбарынхан одоогоор орон нутгийн мод үржүүлгийн газрыг дэмжих, чадавхийг бэхжүүлэх, модны тарьц суулгацын тоог нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна.  Ховдынхон өнгөрсөн онд нийт 175 мянган ширхэг мод тарьсан.  Харин энэ жил 300 мянга гаруй мод тарьсан гэж Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Тодруулбал,2023 оны хавар 93 мянга, намар 45 мянгагээд нийт 138 мянган ширхэг мод тарьсан байна.Үүнээс 18 мянга орчим модыг аймгийн төвийн нутаг дэвсгэрт тарьсан бол бусад модыгхөдөөгийн сумдад тусгай зориулалт бүхий талбай, нийтийн эзэмшлийн гудамж, зам дагуу тарьж, ургуулж байгаа юм. Мөн АДАПТ төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх зорилгоор энэ намар Ховд аймгийн 10 сумын нутагт  нийт 250 га талбайд 175 мянган ширхэгмод тарьсан байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ