Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Энэ намар 100 мянган мод тарина



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймаг энэ намар 100 мянган мод тарихаар төлөвлөж байна. Харин өнгөрсөн хавар аймгийн хэмжээнд 140 мянган ширхэг мод тарьсан бөгөөд суулгасан модны ургалт 75 хувьтай байна гэсэн мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өглөө. 
"Намрын бүх нийтээр мод тарих ажлыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийтдээ 100 мянган ширхэг мод тарина гэж төлөвлөж байгаа. Манай байгууллагын Мод үржүүлгийн талбайд 600 мянган ширхэг суулгац бэлэн байгаа ба шаардагдах суулгацыг дотооддоо хангана" хэмээн аймгийн Сум дундын ойн ангийн дарга Х.Есенбол хэлэв.
Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймаг "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 20 сая мод тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ