Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Ширээний теннисний шилдгүүд хоёр төрөлд хүчээ сорилоо



"Сэлэнгэ-2023" ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод боллоо. Дээрх тэмцээн "Сэлэнгэ-2023" ширээний теннисний 21 аймгийн аварга шалгаруулах, Спортын мастер, дасгалжуулагч багш Н.Дагва агсны нэрэмжит аварга шалгаруулах нээлттэй тэмцээн гэсэн хоёр төрөлд боллоо.


Тэмцээнд 15 аймгийн 270 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Ингээд 21 аймгийн тэмцээний ганцаарчилсан эмэгтэй ангилалд Орхон аймгийн тамирчин Б.Цогц-Очир тэргүүлж, Баянхонгорын Б.Эрдэнэсувд, Орхоны Д.Ганхайч нар удааллаа. Харин эрэгтэйд Сэлэнгэ аймгийн тамирчин П.Билэгжаргал тэргүүлж, Дорнодын Б.Билгүүнтамир, Сэлэнгийн Б.Туулайхүү нар удааллаа.


Тэмцээний хоёр дахь төрөл болох Н.Дагва багшийн нэрэмжит тэмцээний эмэгтэй ганцаарчилсан ангилалд Говьсүмбэрийн Г.Сэлэнгэмөрөн тэргүүлж, Орхоны Б.Должинзуу, Баянхонгорын С.Бүрэнжаргал, эрэгтэйчүүдээс Сэлэнгийн П.Билэгжаргал тэргүүлж, Champions багийн Б.Мөнх-Өлзий, Хөвсгөлийн Г.Сэр-Од нар аваргаллаа. Тэмцээний холимог хосын ангилалд Б.Баярбаясгалан, Б.Должинзуу нар тэргүүлж, Г.Сэлэнгэмөрөн, Э.Энхтөгөлдөрбаясгалан, С.Бүрэнжаргал, М.Мөнхбаясгалан нар удаах байруудад шалгарлаа.


Багийн дүнгээр Сэлэнгэ аймаг тэргүүлж, Орхон, Хөвсгөл аймаг тус тус удаах байруудад шалгарсан амжилтыг үзүүллээ. Тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын ширээний теннисний холбоо, аймгийн ширээний теннисний “Соёмбо холбоо”, Н.Дагва агсны гэр бүл үр хүүхдүүд хамтран зохион байгууллаа

.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ