Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Өвөг дээдэс, аав нарынхаа гэгээн дурсгалд зориулж, ногоон төгөл байгуулах ажлыг эхлүүллээ



Архангай аймгийн Цагаан даваа өгсөх замын доор хоёр мод бүхий өвөл, зунгүй урсдаг рашаан устай сайхан газар бий. Түмэн олон хоёр модны рашаан гэдгээр нь мэдэх буй за. Өнгөрсөн хавар нэг мод нь байгалийн жамаараа өвгөрч, ховхорч унасныг цэвэрлэсэн юм.


Харин энэ намрын мод тарилтын үеэр Улаанбаатар хотод амьдардаг Х.Булгантамир есөн ширхэг мөнх ногоон гацуур модыг суулгаж, ногоон төгөл байгуулах эхлэлээ тавьжээ.


Х.Булгантамир өөрийгөө танилцуулахдаа “Хуучнаар Сайн ноёнхан /одоогийнАрхангай/ аймгийн Далай Чойнхор Вангийн хошууны халх тайж Л.Пүрэвийн гуч хүүхэмээв.


Тэрээр өвөг дээдэс, өөрийн аав, найзынхаа аавын гэгээн дурсгалд зориулж,ийнхүү хүндэтгэлийн ногоон төгөл байгуулахаар зорьж байгаа аж.


Түүний хэлснийг сийрүүлбэл,

-Мод нь нэг төрлийн экологийн болон дархлааны систем юм. Иймд Цагаан даваа, Хоёр модны рашааны орчмын байгаль дэлхий, булаг, шанд рашааныг замын тоосжилт, шорооноос хамгаалахаар ногоон төгөл байгуулах ажлыг эхлүүллээ. Эхний удаад есөн ширхэг мөнх ногоон гацуурыг мод үржүүлгийн газраас авчирч суулгалаа. Цаашид тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлж,ногоон төгөл байгуулах зорилготой.


Бид бол цаг зуурын л үзэгдэл. Харин монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, зүй зохистой зөв харьцдаг эртний уламжлал, соёл, зан заншил нь өнө мөнхөд орших учиртай.


Иймд нутгийн ахан дүүсээсхүсэх болоод уриалахзүйл байна.Мөнхөд орших өв уламжлалаа эрхэмлэн мөнх ногоон гацуур модыг арчлах, хамгаалах, хамгаалалтын хашаа, торыг эвдэхгүй, мал оруулахгүй байх тал дээр анхаарч, хамгаалж байгаарай.


Мөн модыг рашаанаас биш хажуугийн урсаж буй гол горхиноос услаж байхыг анхаараарай. Учир нь газрын гүний, уулын цэнгэг хүйтэн усанд цочирдох, хямрах эрсдэлтэй.


Цагаан шонхор шувуу наран саран хоёрыг атган нисэж ирээд уг модод дээр суух болтугай. Бид эх орон, тусгаар тогтнол, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уламжлалаа дээдлэх нь өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн журамт үүрэг, хариуцлага, алтан аргамж билээ.


Модны үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл их бие, навч мөчир рүү дамжуулна. Мөчрүүд нь цэцэг навч, боргоцой, самар болон үр жимс гаргаж,хүчилтөрөгчийг ялгаруулна. Модны их бие нь холтсоор бүрхэгдсэн, навч, шилмүүс нь нарны гэрэл, сарны туяаг хүлээн авч,өөртөө шингээж байдаг. Иймд модыг эрхэс тэнгэрийн эрчсийг эх газарт татан буулгах төв, суварга ч гэдэггэжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ