Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 26 жил болж байна. Баянхонгор аймгийн ИТХ, Цагаатгах ажлын зохион байгуулах комиссоос тус өдрийн 11.00 цагт Хөгжимт драмын театрын урд хүрээлэн дэх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулан босгосон хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх, 11.40-13.40 цагийн хооронд жолооч нар автомашины ойрын гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцох хүндэтгэх ёслолыг зохион байгуулна. Эл өдөр мөн бүх хийдэд буяны ном хурах аж.
Дуулгахад, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын 2022 оны 8 дугаар сарын 21-ний 10 тоот захирамжийн дагуу Баянхонгор аймгийнТүүх угсаатны зүй, байгалийн түүхийн музейд “Улс төрийн хэлмэгдэгсдийн хүндэтгэлийн булан”-г нээжээ. Музейн зүгээс улс төрийн хэлмэгдэгсэдтэй холбогдолтой эд өлгийн зүйлс, архивын баримт материалаар сан хөмрөгөө баяжуулах ажлыг зохион байгуулж байна.
Түүнчлэн Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссоос санаачланХөгжимт драмын театрын урд хүрээлэн дэх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулан босгосон хөшөөнд түшиглэн усан оргилуур, ногоон төгөл бүхий дурсгалын цогцолбор бий болгохоор төлөвлөжээ. Баянхонгор аймгийн хэмжээнд хэлмэгдэлтийн шуурганд өртсөн 30 гаруй иргэн бүртгэгдсэн бөгөөд өдгөө тэдний үр хүүхэд, ач зээ 600 гаруй хүн байдаг байна.