Бэлчээрийн усан хангамжийн талаар ямар ажил хийж байгаа талаар аймгийн ХХААГ-аас тодрууллаа. Энэ онд улсын төсвийн 2022 оны таван инженерийн хийцтэй худгийн ажлыг “Эхний эхэн” ХХК барьж Айраг, Иххэт, Дэлгэрэх суманд хүлээлгэн өгчээ.
Аймгийн орон нутгийн төсвийн 195 сая төгрөгийн хөрөнгөөр Улаанбадрах суманд дөрвөн инженерийн хийцтэй худаг, Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Хатанбулаг, Эрдэнэ сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 287.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 инженерийн хийцтэй, энгийн уурхайн 12 худгийг шинээр болон сэргээн засварлаж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажил хийж байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
2023 оны есдүгээр сарын байдлаар инженерийн хийцтэй 10 худгийн шинээр болон сэргээн засварлаж 14,5 мянган га бэлчээрийг усжуулж 12,0 мянган толгой малыг усжуулах боломж бүрдсэн аж.