Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Ус намгийн шувуудын намрын ажиглалт тооллого хийлээ



Баянхонгор аймгийн ЗӨСТ-өөс ус намгийн шувуудын намрын ажиглалт тооллогыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөнцагаан нуурт хийжээ. Намрын ус намгийн шувуудын ажиглалт тооллогоор 17 зүйлийн 7654 ус намгийн шувууд тоологдсон байна. Ажиглалт тооллого хийх явцад шувуудын хөдөлгөөн, сонор сэрэмж хэвийн байсныг аймгийн ЗӨСТ мэдээлэв. Мөн үеэр сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууд болон нуур орчмоор нутаглаж буй иргэд, малчдад монгол орны болон дэлхий дахины шувууны томуу өвчний өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийн талаарх мэдээлэл өгчээ.

Баянхонгор аймгийн ЗӨСТ нь байгууллагын 2023 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу ус намгийн шувуудын хаврын ажиглалт тооллогыг хавар, намар хийдэг аж.

Монгол орон дөрвөн улирлын эрс тэс уур амьсгалтай хавар, зун, намартаа усны шувууд нүүдэллэн ирж, дайран өнгөрч, зусч, халуун орон руу нүүдэллэн буцаж, дахин ирэх байдлаар жил бүр давтагдан нүүдэллэсээр байдаг онцлогтой. Усны шувуудын гурван их том нүүдлийн зам Монгол орны баруун, төв, зүүн бүсийг дайран өнгөрдөг байна. Жил бүр Зүүн өмнөд Ази дахь шувууны томууны голомтод ойрхон нутгуудаас олон зуун шувуу нүүдэллэн Монгол болон Сибирь, Арктикт ирдэг. Тэдний багагүй хэсэг Чинхай нуураар дамжин өнгөрдөг учир их нүүдлийн замд байгаа Монгол Улс шувууны томуугийн судалгаа мониторингийг тогтмол хийж, ажиглалт тандалтыг тогтмолжуулжээ.

Сонирхуулахад, Бөөнцагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй бөгөөд Монгол Улсад урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог. Нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөнцагаан нуур хэмээн нэрлэсэн түүхтэй. Бөөнцагаан нуурт 96 зүйлийн шувууд хуран цугладаг байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ