Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Харааны бэрхшээл оношлох, нүдний шил тааруулах үйлчилгээг төлбөргүй хүргэлээ

Солонгосын эмч нар харааны бэрхшээлтэй иргэдэд оношилгоо, хараа болон нарны шил тааруулан олгох үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэжээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилга дэмжлэгээр Солонгос-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Пусан хотын “Южин хараа, нүдний шилний газар”-ын эмч нар аравдугаар сарын 7, 8-нд Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ хүрээнд тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын хяналтад байдаг харааны бэрхшээлтэй 500 иргэнд нүдний хараа тогтоох, харааны болон нарны шил тааруулж олгох эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэжээ.

Солонгосын өндөр чанартай харааны болон нарны шилнүүдийг иргэдэд олгохоороо давуу талтай энэ үйлчилгээнд 45-аас дээш насны харааны бэрхшээлтэй иргэд хамрагдаж байгаа юм. Эмч нар харааг оношлон Солонгос улсад шилийг тааруулан хийж Монгол руу илгээснээр нэг сарын дараа тухайн нүдний шилээ иргэд гар дээрээ хүлээн авах аж. Пусан хотын "Южин хараа, нүдний шилний газар" нь  2013 оноос Монгол Улсад сайн дурын үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өмнө нь  Дархан, Сэлэнгэ, Булган, Сүхбаатар, Хөвсгөл, Ховд, Өмнөговь аймагт ажилласан байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ